БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ

Үндсэн мэдээлэл монгол хэлээр
Бид гадаадын иргэдэд нийгэм, соёл, хэлний бэрхшээлийг даван туулж Чехийн нийгэмд дасан зохицож сайхан амьдраасай гэх үүднээс зөвлөгөө, мэдээлэл өгөх, орчуулга хийж дагалдан явах замаар тусалдаг.
Манай үйлчилгээ хэнд зориулагдсан бэ: 
Пардубице аймагт ажиллаж, амьдардаг гадаадын иргэд, эрхээ эдлэхийг хүсч тусламж, мэдээлэл хайж байгаа хүмүүст.
Амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлаа шийдэхийг хүсч буй гадаадынханд зориулсан болно.

Энэхүү үйлчилгээ нь дараахь зүйлийг эрэлхийлж буй хүмүүст зориулагдаагүй болно.

  • Арилжааны үйлчилгээ (жишээ нь хөрөнгө оруулалт, лизинг…),
  • Мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ (жишээ нь эмнэлзүйн сэтгэл зүйч, гэр бүлийн зөвлөгөө)

Манай байгууллагын байранд заавал ам хамрын халхавч зүүх үүрэгтэй.

 

Бид  ДХЯ-ны ОШСБГ (OAMP MVČR) дараахь үйлчилгээг санал болгож байна.

Tөсөл нь гадаадын иргэдийн интеграцийн төвийн үйл ажиллагааны хүрээнд багтсан бөгөөд Дотоод явдлын яам санхүүлж буй болно.
Танд дараах үйлчилгээг үнэ төлбөргүйгээр санал болгож байнa.
■ анкет, маягт бөглөх
■ орчуулга

Даваа: 13:00-  16:00
Мягмар ГАРАГ: 9:00 – 11:00
Лхагва гараг: 14:00 – 17:00
Пүрэв гараг: 9:00 – 11:00



Чех хэлний курсууд

Курсууд нь дараахь түвшнүүдэд хуваагддаг: A1.1, A1.2, A2.1, A2.2

Курс үргэлжлэх хугацаа
Нийт 50 цаг (1 цаг = 45 минут).

  •  Оройн сургалт: Долоо хоногт хоёр удаа, хоёр цагаар.
  •  Эрчимжүүлсэн сургалт: Долоо хоногт нэг удаа (амралтын өдөр), таван цагаар.

*Онцгой тохиолдолд өөр цагийн хуваарьтай сургалт санал болгож болно.

Үнэ

  • 1500 Kč (18+ насанд хүрэгчид)
  • 1000 Kč (15–18 насны залуус)

8–15 сурагчтай анги
Хамгийн багадаа 8 сурагч бүртгүүлсэн байж курс эхлэх боломжтой

Бүртгэл

  • Зөвхөн урьдчилан тогтоосон хугацаанд л бүртгэл явагдана.
  • Үргэлжлүүлэн суралцагчид давуу эрхтэй.
  • Хүлээлгийн жагсаалт байдаггүй.
  • Зөвхөн биечлэн ирж бүртгүүлнэ.
  • Төлбөрийг бэлнээр / шилжүүлгээр / QR кодоор төлнө.

Курс төгсөлт
Курс нь төгсөлтийн шалгалт өгсөнөөр дуусдаг.
Сертификат авах нөхцөл:

  • Шалгалтаа амжилттай өгөх
  • Хичээлд дор хаяж 80% ирцтэй байх
Шинэ курсуудын талаарх мэдээллийг эндээс авах боломжтой:

 

 

Хотын хог хаягдлын хураамж ➡️

svoz odpadu

🇲🇳 🇲🇳  MOST PRO o.p.s байгууллагын үйлчлүүлэгчдэд зориулсан САНАЛ АСУУЛГА.

Та доорхи богино хэмжээний санал асуултанд хариулна уу. Санал асуулга нь нэргүй тул та нэрээ оруулах шаардлагагүй. Бид таны хариултыг  байгууллагынхаа үйлчилгээний чанарыг сайжруулахад ашиглах болно.

Таньд цаг гаргасанд баярлалаа.

ДАСАН ЗОХИЦОХ ИНТЕГРАЦИЙН КУРС

2021 оны 1-р сарын 1-ээс хойш Чех улсад удаан хугацаагаар амьдран суух зөвшөөрөл болон байнгын оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд оршин суух зөвшөөрлийг хүлээн авснаас хойш нэг жилийн дотор дасан зохицох интеграцийн сургалтанд хамрагдах үүрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс: https://www.mvcr.cz/clanek/adaptacne-integracni-kurzy.aspx